Sunday, March 27, 2011

Үнэн...

Үнэн гэдэг үгийг хүмүүс олон янзаар тайлбарладаг. Үнэнийг шинжлэх ухааны талаас тайлбарлавал туршлага болон баримтаас тулгуурлан үүсч зөв зүйл дээр суурилсан 4 үсэгтэй үг гэж тайлбарлах аж. Мөн "Бодит үнэн" гэж байхгүй харин "Харьцангуй үнэн" гэж байдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталж байна гэнэ. Бид үнэн гэдэг үгийг өдөр
тутамдаа хэн нэгэн мөн ямар нэгэн зүйлийг
"Үнэн, зөв" гэж сайшаахдаа хэрэглэдэг байхад зарим хүн би үнэнч байх болно гэж ам барих нь ч бий. Хүн үнэнч явна гэдэг нэрийг авсан л бол үүрээр донгодож шөнөөр харуулдахад бэлэн байдаг.
Бас "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг Монгол ардын зүйр цэцэн үг ч байдаг. Та үнэн ярьж, хийж явбал тэр туулайг гүйцэх ч юм билүү...




Юмс үнэн байх байв ч үнэн өөрөө худал болчих нь ч бий.
Үнэн гэдэг нь өөрөө хийсвэр үнэлэмж тул худалд сөхөрч суугаад атгуулах нь олон.

Мөнгө, нэр хүнд, хайр зэрэг хүний илэрхийллүүдээс болж үнэн гэдэг зүйл үгүй болж байна.


Тэгээд ер нь энэ үгийг өөр утгаар бодож үзвэл туршигдаж батлагдсан орчлон ертөнц, байгаль, шинжлэх ухаан физикийн үзэгдлүүд нь бүгд үнэн, харин бусад зүйлс нотлох баримтгүйгээр худал болж таарч байна.
Тэгсэн бас шинжлэх ухаан өөрөө "Бодит үнэн" бөгөөд шинжлэх ухааны хуулиа зөрчиж байгаа тул худал болно.




Тэгвэл үнэн гэдэг үг өөрөө юу болж таарах уу...






Бодит үнэнийг чихэнд чинь шивнэе...


6 comments:

  1. uu unen unen kkk nice wnoo
    ahij shiniig

    ReplyDelete
  2. Unen Unen ysoti unen ym bn :D xD

    ReplyDelete
  3. hehe nice ym bn shd filsof maygiin maygiin ym bn hehe amjilt rai giin duu mne

    ReplyDelete
  4. HeHeHeHeeee...
    Ib n NaAdHiiG jIiin BiJegUmaa
    MAnaI NugU ADmiiIn BiCcChSeeEn BhQqQuuu :D

    ReplyDelete
  5. nice bolje.. unen yum bichsen bna

    ReplyDelete
  6. hehehe latai gogo ntr.
    2nzdaa amjilt.

    ReplyDelete